Суулгах

React нь анхнаасаа хэрэглээнд алгуурхнаар нэвтрэх зорилгоор бүтээгдсэн бөгөөд та React-г их, бага хүссэн хэмжээгээрээ хэрэглэх боломжтой. Та React-г дөнгөж сонирхож байгаа эсэх, HTML хуудсаа интерактив болгох эсвэл React-дээр ажилдаг цогц програм хийхийг хүсэж байгаа бол энэхүү хэсэг танд туслах болно.

Оролдоод үз

Та React-г туршиж үзэхэд юу ч суулгах шаардлагагүй. Доорх sandbox-ыг өөрчлөөд үз!

function Greeting({ name }) {
  return <h1>Сайн байна уу, {name}</h1>;
}

export default function App() {
  return <Greeting name="Ертөнц минь" />
}

Дээрх кодыг шууд засварлах боломжтой ба баруун дээд булан дахь “Fork” товчлуурыг дарж шинэ тааб-нд нээж болно.

Reacт гарын авлагын ихэнх хуудсанд дээрх шиг sandbox байна. React гарын авлагаас гадуур React-г дэмждэг зөндөө онлайн sandbox байдаг: жишээ нь CodeSandbox, StackBlitz болон CodePen.

Дотоод орчиндоо React турших

React-г дотоод орчиндоо өөрийн компьютер дээрээ туршиж үзэхийг хүсвэл энэхүү HTML хуудсыг татна уу. Тэгээд өөрийн эдитор болон веб хөтөчдөө нээгээд үз!

React апп үүсгэх

Хэрэв та шинэ React апп бүтээхийг хүсвэл санал болгосон фреймворк ашиглан React апп үүсгэж болно.

React аппыг эхнээс нь бүтээх

Хэрэв фреймворк таны төсөлд тохирохгүй, өөрийн фреймворкийг бүтээхийг хүсэж байгаа эсвэл React аппын үндсийг сурахыг хүсвэл React аппыг эхнээс нь бүтээж болно.

Байгаа прожектдээ React нэмэх

Та React-г одоо байгаа апп эсвэл вебсайтдаа ашиглахыг хүсвэл одоо байгаа прожектдээ React-ийг нэмээрэй.

Зөвлөмж

Create React App ашиглах хэрэгтэй юу?

Үгүй. Create React App хуучирсан тул ашиглах шаардлагагүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Sunsetting Create React App нийтлэлээс үзнэ үү.

Дараагийн алхам

Хурдан Эхлэх хэсэгрүү очиж өдөр бүр тааралддаг хамгийн чухал React-ийн ойлголтуудтай танилцаарай.